ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
Greedy bot интернэт бизнэс сургалтын талаар.
Манай интернэт бизнэс сургалтын блог нь өөрийгөө хөгжүүлэх, старт-ап буюу гарааны бизнэс хэрхэн эхлүүлэх хэрхэн удирдан зохион байгуулах, үр шимийг хүртэж санхүүгийн эрх чөлөөнд хүрэх талаар мэдээлэл оруулах бөгөөд мөн та бүхэнд санхүүгийн хоёрдахь эх үүсвэртэй болох боломж олгох олон төрлийн интернэт ажил болон PTC сайт дээр хэрхэн ажиллах, яаж их хэмжээний орлоготой болох талаар мэдээлэл, заавар зөвлөмж, сургалтуудыг нийтлэх болно.
Анх бид олон төрлийн интернэт ажил судалж явсаар итгэмжлэгдсэн PTC сайт болох Neobux-д 2014 оны 08 сарын 16-нд бүртгүүлж хийж эхлээд 4 сарын дотор сард 60-120$-ын орлоготой болсон бөгөөд өөр олон хүмүүсд тараахыг хүссэн учир энэхүү блогыг хийсэн билээ. Та бүхэн Greedy-team, Greedy-coaching гэх мэт бидний бэлтгэсэн системүүдийг ашиглан биднээс ч илүү хурдан хугацаанд өндөр орлоготой болох боломжтой.

Neobux болон PTC сайтуудын талаар.
Интернэтээр мөнгө олох олон арга байдаг. Тэдны нэг нь PTC (Paid For Click) сайтууд юм. Энэхүү сайтууд нь ямар нэг албан байгууллага суртчилгаагаа тавин тэр суртчилгааг бидэнд түгээн тодорхой хэмжээг өөрсдөө авдаг сайт юм. Иймэрхүү сайтууд дээр ажиллах маш амархан. Энэ төрлийн сайт маш олон байдаг. Ихэнх нь SCAM буюу худал сайтууд байдаг. Худал сайтууд гэдэг нь суртчилгаа үзэн мөнгө олсон ч тэр мөнгөө авах боломжгүй байдаг. Өөрөөр хэлвэл луйвар гэсэн үг!!! Гэхдээ бидний бүртгүүлж хийх сайт нь анх 2008 онд нээгдэж өдийг хүртэл ямар нэг асуудалгүй 7 жил үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн сайт юм. Тийм болохоор би танд энэ сайтаар мөнгө олж олсон мөнгөө авч чадна гэж баталгаа өгч байна.
Интернэт банк Payza-н талаар.
Та олсон мөнгөө Payza олон улсын интернэт банкаар дамжуулан авах болно. Энэ банк маань ч бас олон улсад итгэмжлэгдсэн байгууллага юм. Анх 2004 онд Alertpay нэрээр үйл ажиллагаа явуулж 2012 оны 3 сарын 14-ны өдрөөс эхлэн Payza нэртэй болсон. Канадын Монтреал хотод оффис нь байрладаг энэ байгууллага нь дэлхийн бүх орнуудтай харьцан интернэт банкны үйл ажиллага явуулдаг. Мэдээж хууль ёсны банк тул данс нээж түүнийгээ баталгаажуулах мөн зарим дүрмүүдийг нь дагах хэрэгтэй. Өөр интернэт банкууд байдаг ч ихэнх нь манай оронтой харилцаа муу байдаг тул дансаа идвэхжүүлж ашиглахад хүндрэлтэй байдаг. Харин Payza нь материалаа бүрдүүлээд өгөхөд ямар ч асуудалгүй таны дансыг идвэхжүүлж өгдөг.