Neobux хийх үед гарч ирэх алдааг засах
- eonbux
- Feb 6, 2015
- 2 min read
Neobux-г хийж байх үед зарим тохиолдолд алдаа гарч ирдэг. Юунаас болсныг нь мэдэхгүй үед яаж засахаа мөн мэдэхгүй хайран орж ирэх мөнгөө алдах болно. Хийж байгаа ажлынхаа талаар мэдлэгтэй байх нь их хэмжээний орлоготой болохыг хичээж байгаа бол зайлшгүй шаардагдах зүйл. Тийм учраас таны мэдэх хэрэгтэй зүйлсийг дор орууллаа.
1. Another user using your IP address already viewed this advertisemen in last 24 hour
Энэ нь Монголоос нэвтэрч байгаа ихэнх хэрэглэгчдэд таардаг алдааны нэг. Монголын ихэнх интернэт компаниуд өөрийн хэрэглэгчиддээ адил IP ашиглуулдаг. Үүнээс үүдэн адил интернэт компанийн үйлчилгээ авч байгаа хэрэглэгчид адил IP-тай байна гэсэн үг юм. Үүнийг засах хоёр арга байдаг. Эхнийх нь та интернэт нийлүүлж байгаа компанидаа хандан зөвхөн өөрт тань зориулсан IP гаргаж өгөхийг хүсэж болно. Гэвч ихэвчлэн хүсэлтийг биелүүлж чаддаггүй. Харин хоёр дахь арга бол өөрийн internet browser буюу интернэт хөтөчдөө Anonymox хэмээх нэмэлт application суулгаж болно. Энэ application нь таны IP-ыг өөрчилж өгдөг. Суулгахын тулд:
Google chrome ашигладаг бол:
1. Энд дарж линкээр ороод суулгана.
2. Суусны дараа Google chrome-ийн баруун дээд талд "Х" тэмдэг гарч ирсэн байх болно.

3. Ads үзэх үедээ Off гэсэн хэсгийн On болгож өгнө.
4. Ингэж Ads-үүдийн алдааг засаж үзнэ.
5. Хэрвээ алдаа засагдахгүй үед Change Identity гэдэг дээр дарж IP-ыг дахин солино. Алдаа заасан үед арилтал нь IP-гаа өөрчилж дахин оролдож үзнэ.
Mozilla Firefox ашигладаг бол:
1. Энд дарж линкээр ороод суулгана.
2. Суусны дараа Mozilla firefox-ын баруун дээд талд "Х" тэмдэг гарч ирсэн байх болно.

3. Ads үзэх үедээ Active гэсний өмнөхийг чагтлаж өгнө.
4. Ингэж Ads-үүдийн алдааг засаж үзнэ.
5. Хэрвээ алдаа засагдахгүй үед Change Identity гэдэг дээр дарж IP-ыг дахин солино. Алдаа заасан үед арилтал нь IP-гаа өөрчилж дахин оролдож үзнэ.
Anonymox нь Active буюу On үедээ интернэтийн хурдыг тань бага зэрэг багасгах боловч бусад үед ямарч асуудалгүй.
2. Flash player is not supported
Энэ алдаа нь таны компьютерт суусан интернэт хөтөчид Adobe Flash player суугаагүй эсвэл хамгийн сүүлийн үеийн хувилбарыг татаж авах буюу Update хийх шаардлагатай байна гэсэн үг. Flash player-ийг суулгахдаа:
Энд дарж линкээр ороод зааврын дагуу суулгахад хангалттай.
3. The advertisement clicks expired.
Энэ нь таны интернэт удаан байх, сервер ачаалалтай байх эсвэл зүгээр л уншихдаа алдаа гарсан байж магадгүй тул интернэт тань удаан үед бага зэрэг хүлээгээд дахин үзнэ. Сервер ачаалалтай байх эсвэл уншихдаа алдаа гарсан бол зүгээр л Refresh хийхэд болно.
Comentários